Эхлэл хуудас Салбар компани

"Дельта Декор" ХХК

Манай компани нь “Дельта Констракшн”ХХК-ний 100%-н хөрөнгө оруулалттай охин компани болж 2009 оны хавар байгуулагдсан хэдий ч манай хамт олон төв компани үүсгэн байгуулагдсан өдрөөс бүрэлдэн тогтож заслын хэсэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш үйлдвэр, эмнэлэг, орон сууцны 10 гаруй барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэснээс дурьдвал:

-          “ABMA”ХХК-ний 30 ортой эмнэлэг

-          “Hi-Fi Records”ХХК-ний “MEGA STORE” үйлчилгээний төв

-          “Дорнод Гурил”ХХК-ний 12 давхар үйлчилгээ бүхий 55 айлын орон сууц

-          “Чилагу”ХХК-ний оффисын барилга болон Хөнгөн бетоны үйлдвэрийн барилга

-          “Дунд Мандал”ХХК-ний “Кристал Таун” хотхоны 536 айлын 17 давхар орон сууц

Одоогоор манай компани нь Эмералд Резиденс 776 айлын орон сууцны цогцолбор барилгын эхний ээлжийн 245 айлын барилгын заслын ажлыг гүйцэтгэж байна.

Бид барилгын ажлын эхэнд төслийн ерөнхий төлөвлөгөө болон төсөвийг гарган түүний дагуу жил, сарын шатчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтэнд хатуу хяналт тавьдаг бөгөөд гүйцэтгэлийн ажлыг манай компаний дадлага туршлагатай ажилчдаар гүйцэтгүүлэхдээ өөрийн инженерийн мэргэшсэн албаар нарийн удирдлага болон хяналтаар хангадаг юм.

Манай компани инженер, техникийн ажилчдын хамтаар 120 гаруй ажилчидтай бөгөөд үүний дотор:

Монгол улсын мэргэшсэн инженер    1

Барилгын инженер                                2

Барилгын мастер                                   5

Нарийн мужаан                                     27

Засалчин                                                 55

Плитачин                                                7  

 

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.