Эхлэл хуудас Салбар компани

"Бүрэн Цутгамал" ХХК

"Бүрэн Цутгамал"ХХК нь  2007 оны 12 дугаар  сарын 7-нд барилга угсралтын чиглэлээр  байгуулагдсан. 2008 оны 3 дугаар сарын 1- нээс  “Дунд  Мандал” ХХК-ийн  “Кристал Таун” цогцолборын 537 айлын орон сууцны барилга угсралтын ажлын  туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. 2008 онд тус цогцолборын I барилгын  17912м²  талбай бүхий 135 айлын орон сууц,  3312м²  гаражийн барилга, 2009 онд  II барилгын 17912м² талбай бүхий 138 айлын орон сууц, 4585м² талбайтай гаражийн барилгын  угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Одоогоор:

  • “Кристал Таун” цогцолборын  4-р барилгын угсралтын ажил
  • “Embassy Tower” үйлчилгээ бүхий 16 давхар орон сууцны барилгын дэд өртөөний угсралт
  •  Иргэн Х.Батөлзий, П.Ганбат нарын 10 давхар орон сууцны барилгын угсралтын ажлыг хийж эхлээд байна.

Манай компани нь нийт 280 гаруй ажиллагсадтай бөгөөд  тэднээс 15  нь  БНСУ-ын барилгын салбарт  2-9 жил ажилласан ба “ХАЙРЦАГТ БҮТЭЭЦ”-ийн чиглэлээр мэргэшиж , тухайн технологийг судлан хэв хашмалаар угсармал барилга барих арга технологийг  практик дээр  эзэмшиж  туршлагажсан  ажиллагсад юм.

Тус компаниас:

“МУ-ын Тэргүүний барилгачин”-1

“Аварга барилгачин”-4

“Тэргүүний залуу алтан медальтан”-1 төрөн гарчээ. Цаашид манай хамт олон “Мэргэжлийн шилдэг барилгын байгууллага” болох зорилт тавин ажиллаж байна. Бид Монголын барилгын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлж өөрийн гэсэн орон зайг үүсгэн түүнийгээ улам бэхжүүлэн ажиллах болно.

 

Манай хамт олон

 

 

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.