Эхлэл хуудас Салбар компани

"Ивэг Түшиг" ХХК

Манай компани нь барилга засвар үйлчилгээ, худалдаа, угсралтын үйл ажиллагаа явуулхаар 2008 оны 03-р сард анх үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш “Дельта Констракшн”ХХК-тай менежментийн түншлэлтэй хамтран ажиллахаар тохиролцон тус компаний бүрэлдэхүүнд орж барилга угсралтын ажлуудад туслан гүйцэтгэгчээр оролцон 2008-2010 он хүртэл олон барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн болно. Үүнд: 2008 онд Иргэн Тунгалаг, Батжаргал нарын захиалгаар 16 давхар бүрэнцутгамал хийц бүхий барилгын ажил мөн түүнчилэн “Чилагу”ХХК-ний Азмон бизнес төвийн дотор заслалын ажил, 2009 онд Иргэн Долгорын 25 ортой мэдрэлийн эмнэлэгийн барилгыг тус онд нь улсын комисст онц дүнтэйгээр хүлээлгэн өгч ашиглалтанд өгөх хүртэл ажлыыдуг, мөн энэ ондоо Иргэн Тогтохбаярын 10 давхар орон сууцны барилгын каркас угсралтын ажлуудыг Монгол улсад мөрдөгдөж буй норм стандартыг чанд мөрдөж чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.Тус компани нь барилга угсралтын ажлыг монгол мэргэжилтэй ажилчдынхаа хүч чадлаар гүйцэтгэн мэргэжил дадлагын хувьд улам чадваржин бэхжиж байна. Манай компаний удирдлага, ерөнхий инженер, инженер техникийн ажилчидын бүрэлдэхүүнд монголын барилгын салбарт мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай боловсон хүчнүүд ажилладаг юм. Цаашид манай компаний мэргэжилтэй ажилчид болон материал техникийн бааз өргөжин тэлж мэргэшиж байгаа тул барилгын салбарт зөвхөн өөрийн улсын ажилчдын хүчээр хийж бүтээх зорилт тавин ажилладаг. 

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.