Эхлэл хуудас Захирлын мэндчилгээ

     

    Дельта Конскракшн ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.

    “Дельта констракшн” ХХК-ийн эрхэм Захиалагчид, Гүйцэтгэгч болон Ханган нийлүүлэгчид, Барилгын материал үйлдвэрлэгчид, худалдан авагч иргэд та бүхний амар амгаланг айлтгаж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    “Дельта констракшн” компани 2003 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 4-р ДЦС-ын Зуухан цехийн тээрмийн суурийн өргөтгөл, “Твин Парк” орон сууцны хотхон “Кристал таун” хороолол, “Эмбаси таур” төв, “Эмеральд резиденс” хороолол, “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хороолол, Хөшгийн хөндийн Шинэ Нисэх онгоцны буудал, “Шинэ-Яармаг” хороолол, Дорноговь аймагт байрлах “Төмөрлөгийн үйлдвэр” зэрэг томоохонд тооцогдох төсөл хөтөлбөрүүдийг маш амжилттай хэрэгжүүллээ.

    Энэ хугацаанд манай хамт олон Ерөнхий гүйцэтгэгч байгууллагын хувьд Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн менежменттэй байгууллага болохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэний дүнд 2016 онд манай хамт олон Олон Улсын Чанарын Удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага гэдгээ баталгаажуулж ОУ-ын SGS аудитын байгууллагаас батламжлах "СЕРТИФИКАТ"-аа гардан авсан юм.

    Бид цаашид үйл ажиллагаагаараа салбартаа төдийгүй улс орондоо нэр нь дуулдах САЙН ГҮЙЦЭТГЭГЧ, НАЙДВАРТАЙ ТҮНШ, ШИЛДЭГ КОНСАЛТИНГ байгууллага болон хөгжин цэцэглэж, өргөжин тэлэхээр тэмүүлэн урагшлах болно.

    Бидэнтэй үргэлж хамт байгаа та бүхэндээ гүнээ талархаж итгэл найдварыг тань үргэлж өндөрт өргөж явахаартуйлын хичээх болно.

    Та бидний хамтын хичээл зүтгэл үргэлж эх оронд минь сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг авч ирсээр байх болтугай.

     

    ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.