Эхлэл хуудас Компанийн мэдээ 2010 оны Барилгачдын баяр

2010 оны Барилгачдын баяр

Оруулсан Munguntsetseg 2011-06-14 05:18:15

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний  84 жилийн ойн барилгачдын баярыг “Дельта Констракшн” ХХК болон тус компанийн бүрэлдэхүүнд багтдаг компаниуд 2010 оны 09 сарын 04-нд SS Club-д тэмдэглэж  өнгөрүүллээ.

Тус баярыг тохиолдуулан Засгийн газар болон ЗТБХБЯ-аас манай компанийн шилдэг ажилчдыг цол тэмдэгээр шагнаж урамшуулсан нь давхар баяр боллоо.

Засгийн газрын дээд шагнал Монгол улсын “Тэргүүний барилгачин” цол тэмдэгээр “Бүрэн Цутгамал” ХХК-ийн Захирал Бадгарын Батдэлгэр,

Монголын Барилгачдын холбооны  дээд шагнал болох “Аврага барилгачин” цол тэмдэгээр “TGK” ХХК-ийн Цахилгаанчин Д.Хатанбаатар, “Дельта Декор” ХХК-ийн  талбайн инженер Д.Энхцэцэг,  “Бүрэн Цутгамал” ХХК-ийн Гадна заслын инженер Н.Хишигдэлгэр, мөн ЗТБХБ-ын Яамны “Хүндэт жуух” бичгээр “Бүрэн Цутгамал” ХХК-ийн Мужааны хэсгийн ахлагч Б.Ганбат,  “Дельта Декор” ХХК-ийн Хяналтын мастер Д.Анамэргэн, “Дельта Констракшн” ХХК-ийн Талбайн мастер Б.Батсүх, Монголын Залуучуудын Холбооны Хөдөлмөрийн Алдар алтан медалиар “Дельта Декор”ХХК-ийн ажилтан М.Алтансүх, “Бүрэн Цутгамал”ХХК-ийн ажилтан М.Баттулга  нар тус тус шагнууллаа.

Мөн компаниуд шилдэг ажилчидаа Бээжин явах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

 


Тэргүүний барилгачин, Хүндэт жуух бичгээр шагнуулсан тэргүүний ажилчид

 

Бээжин явах эрхийн бичгээр шагнуулсан шилдэг ажилчид

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.