Эхлэл хуудас Компанийн мэдээ 2011 оны Спортын баяр

2011 оны Спортын баяр

Оруулсан Munguntsetseg 2011-06-18 02:10:26
2011 оны Спортын баяр

“Дельта Констракшн”ХХК-ийн нэрэмжит спортын арга хэмжээ 2011 оны 05-р сарын  07-нд “Улаанбаатар” Дээд сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.  Сагсны тэмцээнд нийт 14 компанийн  эрэгтэй 15 баг, эмэгтэй 6 баг, шатарын тэмцээнд 15 тамирчид оролцов. Уг арга хэмжээнд залуу хамтлаг дуучид ирж ая дуугаараа мэндчилэв.

Тэмцээн Төрийн дуулалаар эхлэв

Сагсны тэмцээнд оролцсон эрэгтэй баг тамирчдаас

“Бүтэн Цутгамал”ХХК-ийн баг 1-р байр эзэлж шилжин явах цом, алтан медал, мөнгөн шагнал

 

“Дельта Угсралт”ХХК-ийн баг 2-р байр мөнгөн медал, мөнгөн шагнал

 

“Дельта Декор”ХХК-ийн баг 3-р байр мөнгөн шагнал хүртлээ.

 

Эмэгтэй баг тамирчдаас:

“Дельта Монолит”ХХК-ийн баг 1-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал

“Дельта Декор”ХХК-ийн баг 2-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 

Түрүүлсэн баг тамирчид

Шилдэг эрэгтэй довтлогчоор “Бүрэн Цутгамал”ХХК-ийн №7 тоглогч М.Чингүүн, шилдэг эмэгтэй довтлогчоор “Дельта Монолит” ХХК-ийн №3 тоглогч М.Самбуусүрэн шалгарч мөнгөн шагналаар шагнуулав. 

Тоглолтын үед

Хөгжөөн дэмжигчид

Шатарын  тэмцээнд оролцсон тамирчдаас

“Дельта Констракшн”ХХК-ийн ХХЭА-н инженер  М.Хүрэлтогтох 1-р байр эзэлж мөнгөн шагнал

“Дельта Констракшн”ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Цахиур 2-р байр эзэлж мөнгөн шагнал хүртлээ.  

 

Шатарын тэмцээн

Мөн хөгжөөн дэмжигчдийн дунд зохиосон тэмцээнд түрүүлсэн 3 хүнийг дурсгалын зүйл мөнгөн шагналаар урамшуулав.

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.