Эхлэл хуудас Компанийн мэдээ "Дельта Констракшн" ХХК-ийн нэрэмжит Спортын арга хэмжээ 2012

"Дельта Констракшн" ХХК-ийн нэрэмжит Спортын арга хэмжээ 2012

Оруулсан Munguntsetseg 2012-08-24 04:28:56

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  "Дельта Констракшн"ХХК-ийн нэрэмжит Спортын арга хэмжээ-2012 сагс, шатарын тэмцээн 2012 оны 08 сарын 19-нд Улаанбаатар Дээд сургуулийн спорт зааланд амжилттай явагдаж өнгөрлөө. Тэмцээнд "Дельта Констракшн"ХХК-ийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг охин болон туслан гүйцэтгэгч 10 компани, урилгаар 3 компани, нийт 22 баг тамирчид оролцож  авхаалж самбаагаа сорин уралдлаа. Сагсны тэмцээнд оролцсон эрэгтэй баг тамирчдаас 1-р байр шилжин явах цомыг  "Дельта Констракшн"ХХК-ийн баг тамирчид, 2-р байр, өргөмжлөлийг "Бүрэнцутгамал"ХХК-ийн баг тамирчид, 3-р байр өргөмжлөлийг "Ивэг Түшиг" ХХК-ийн баг тамирчид,  эмэгтэй баг тамирчдаас 1-р байр, өргөмжлөлийг "Дельта Констракшн"ХХК-ийн баг тамирчид, 2-р байр өргөмжлөлийг "Дельта Монолит"ХХК-ийн баг тамирчид эзэллээ. Мөн шилдэг довтлогчоор "Дельта Констракшн"ХХК-ийн мастер Э.Отгонбат, "Дельта Монолит"ХХК-ийн ажилтан М.Самбуусүрэн нар шалгарлаа. Шатарын тэмцээнд нийт 14 тамирчид оролцсоноос 1-р байр өргөмжлөлийг  "Дельта Монолит "ХХК-ийн ажилтан Д.Түвшинжаргал, 2-р байр өргөмжлөлийг "Бүрэн Цутгамал"ХХК-ийн ажилтан Л.Дүгэржав нар эзэллээ.  

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.