Эхлэл хуудас Компанийн мэдээ Бид Шинэ Яармаг орон сууцны хорооллын эхний 4 блок барилгыг ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна.

Бид Шинэ Яармаг орон сууцны хорооллын эхний 4 блок барилгыг ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна.

Оруулсан 2016-09-17 06:00:51
Бид Шинэ Яармаг орон сууцны хорооллын эхний 4 блок барилгыг ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна.

“Шинэ Яармаг Цогцолбор Орон сууцны хороолол” төслийг нийт 3-н үе шаттайгаара Дельта Констракшн ХХК хийж гүйцэтгэж байна. Нью Яармаг Хаусинг Прожект компаний захиалгат “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих төслийн Нэгдүгээр үе шатны 1500 айлын нийт 20 блок орон сууцны барилгын ажил 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн. Дээрх орон сууцны барилгын эхний хэсэг буюу 5 давхар үйлчилгээ бүхий 120 айлын 4 блок барилга нь 2016 оны III улиралд ашиглалтад орох ба өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70%-тай явагдаж байгаа болно. Төслийн үлдэх хэсэг нь 2017 оны II улиралд бүрэн ашиглалтад орж төслийг бүхэлд нь 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна. “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих төсөл нь 21 га газарт нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгүүд, усан оргилуур, 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 400 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношлогооны төв, эрүүл мэндийн үйлчилгээ бүхий орон сууц болон худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэнэ. Төслийн нийт талбайн 39.5% нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сагс, хөл бөмбөг, теннис, хоккей зэрэг спортын талбай байх бөгөөд 30.6% нь дугуйн зам, гүйлтийн зам, авто зам болон явган хүний зам талбай байх ба үлдэх 29.9% нь барилгажих талбай байхаар төлөвлөгдсөн. “Шинэ Яармаг” төсөл нь сүүлийн 25 жилд Улаанбаатар хотод анх удаа баригдаж байгаа цогц төлөвлөлттэй, зам талбай, ногоон байгууламжийг багтаасан иж бүрэн орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой юм.

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.