Эхлэл хуудас Компанийн мэдээ ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Оруулсан Azzayaa 2016-11-24 09:31:39
ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     

    ГАЛ ТҮЙМРИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГАЛТ:

    2016 оны 11-р сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 30 дугаар анги, “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК болон Ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК нар хамтран гал унтраах тактикийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү тактикийн сургалтанд Нийслэлийн ОБГ-ын Дэд дарга Хурандаа Д.Эрдэнэбаатар, Нийслэлийн ОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа Н.Нямхорлоо, Нью Яармаг Хаусинг Прожект ХХК-ын төслийн Ерөнхий менежер Ч.Сүхболд, Дельта Констракшн ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Эрдэнэчимэг нар болон бусад албан хаагчид, ажилтнууд оролцлоо. Хөтөлбөрийн дагуу Гал гарсан онцгой байдлын үед иргэд биеээ хэрхэн хамгаалах болон ОБ-ын алба хаагчид иргэдийг хэрхэн аварч, тусламж үзүүлэх, амь насыг нь аварч буй үзүүлэн сургалт амжилттай болж өнгөрлөө. Мөн энэхүү үйл ажиллагааны зохион байгуулалтад ажилласан Дельта Констракшн ХХК-ийн ХАБЭА-н хэлтэс, Төсөл дэмжих албаны ажиллагсаддаа талархал илэрхийлье

    Тактикын үеийн сургалтын зургуудаас

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.