Эхлэл хуудас Компанийн мэдээ 2010 оны Урлагийн баяр

2010 оны Урлагийн баяр

Оруулсан Munguntsetseg 2011-06-13 07:08:11

“Дельта Констракшн”ХХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Урлагийн баяр 2010 оны 6-р сарын 26-ны өдөр ДСНК /Оросын Шинжлэх Ухаан Мэдээллийн төв/-д болж өнгөрлөө. Урлагийн баярын нэгдсэн арга  хэмжээнд нийт 8 компанийн 8 баг оролцлоо. Багууд мэндчилгээ, урлагын номер, хошин шогийн үзүүлбэр, багийн ахлагч нарын номер зэрэг 4 төрлөөр өрсөлдөж

“Бүрэн Цутгамал”ХХК-ийн баг 1-р байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал,

 

“Дельта Декор”ХХК-ийн баг 2-р байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал,

 

“ТГК”ХХК-ийн баг 3-р байр эзэлж мөнгөн шагналаар тус тус шагнуулав.

Уг баяраар компаниудын шилдэг ажилчдын хүндэт эцэг, эх нарыг урьж “Дельта Констракшн”ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Эрдэнэбат өөрийн хэвлүүлсэн “Өвсний гэгээ” шүлгийн номыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

 

Мөн “Дельта Констракшн”ХХК-ийн зүгээс жил бүр шилдэг сайн ажилчдыг компани бүрээс шалгаруулан Бээжин хотод аялуулдаг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн шилдгүүдээр:

“Дельта Констракшн”ХХК-ийн ахлах нярав Д.Оюунэрдэнэ, ахлах инженер С.Батэрдэнэ, “Бүрэн Цутгамал”ХХК-ийн арматурын бригадын дарга А.Жаргалсайхан, “Дельта Декор”ХХК-ийн засалчин Ц.Энхжаргал нар шалгаран эрхийн бичиг,  цом гардан авлаа.

Нэвтрэх хэсэг
Э-мэйл хаяг: Нууц үг:
Бичлэг
Олон нийтийн сүлжээ
Манай твиттер

© 2011 Delta Construction LLC. All Rights Reserved.